Шууд Chart

Бээжингийн олимпод ирсэн хүмүүсийн дунд “Ковид-19”-ийн 72 тохиолдол бүртгэгджээ

2022-01-24 13:18:31

Бээжингийн өвлийн олимпын наадамд 2586 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Ирсэн төлөөлөгчдийн дотроос "Ковид-19"-ийн халдварын 72 тохиолдол илэрчээ.

Тодруулбал, БНХАУ-ын эрх баригчид Бээжинд хүрэлцэн ирсэн гадаадын төлөөлөгчдийн дунд "Ковид-19" халдварын 72 тохиолдол бүртгэгдсэнийг олимпыг зохион байгуулах хороо ням гарагт мэдэгдлээ.

Албан ёсны вэб сайтад нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсанаар, орон нутгийн цагаар 1 дүгээр сарын 4-ний 00:00 цагаас 1 дүгээр сарын 22-ны 23:59 цаг хүртэл 2586 төлөөлөгч хүрэлцэн ирсний 171 нь тамирчид, албаны хүмүүс, үлдсэн 2415 нь бусад сонирхогч талуудын төлөөлөгчид ирсэн байна.

"Ковид-19"-ийн шинжилгээний үр дүнд бусад сонирхогч талуудын төлөөлөгчдийн дунд халдварын 72 тохиолдол бүртгэгджээ.  Одоогоор тамирчид болон албаны хүмүүсийн дунд COVID-19 халдварын тохиолдол гараагүй байна. Онгоцны буудалд хийсэн шинжилгээгээр "Ковид-19"-ийн 39 тохиолдол, тамирчид болон бусад төлөөлөгчдийн амьдрах, бэлтгэл сургуулилт хийх, тэмцээнд оролцох тусгай бүсэд 33 тохиолдол илэрсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Эдгээр газруудын доторх хөдөлгөөнд хатуу зохицуулалт хийсэн бөгөөд байрнаас гарч явахыг хоригложээ. Хоёрдугаар сарын 4-нөөс 20-нд Бээжин хотноо Өвлийн 24 дүгээр олимп, гуравдугаар сарын 4-нөөс 13-нд Паралимпын наадам болно.

Бээжин хот 2008 оны зуны олимпыг амжилттай зохион байгуулсан. Бээжинд энэ жил өвлийн олимпын наадмыг зохион байгуулснаар дэлхийн анхны өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулсан хот болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжингийн олимпод ирсэн хүмүүсийн дунд “Ковид-19”-ийн 72 тохиолдол бүртгэгджээ   
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй