Шууд Chart

Манай улсын 70 гаруй бөх Красноярск хотыг “дайлаар мордоно”

2022-01-25 10:28:50

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн энэ сарын 27-30-нд Красноярск хотод болно.

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон.

XXXIII удаагийн тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Э.Гантуяа, Азийн аварга Д.Хүдэрбулга, З.Болортунгалаг, М.Дөлгөөн тэргүүтэй 70 гаруй тамирчин Красноярскийн дэвжээнд зодоглоно. Иван Ярыгиний "Гранпри"-гээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм.

Красноярскт зодоглох Монголын бөхчүүд

Эрэгтэйчүүдийн 57 кг: З.Занабазар, П.Дашцэрэн, Б.Отгонбаатар, Б.Алтангэрэл, Э.Дөлөө, Н.Насанбуян

61 кг: Н.Наранхүү, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ, Я.Үржинжав, Н.Ганбаяр, Э.Төгсжаргал, Э.Алтангэрэл, Д.Балжинням

65 кг: Ц.Цогбадрах, Т.Тулга, Б.Ууганбаяр, П.Мөнх-Эрдэнэ

70 кг: Э.Тэмүүлэн, Ж.Далайдорж, Г.Бэгзжав

74 кг: Б.Бямбадорж, Д.Тэнгис, О.Сүлдхүү, З.Сумъяабазар, Ч.Гэндэн-Яримпил, О.Ганбаяр

79 кг: Э.Бямбадорж, Д.Батзул, А.Дөлгөөн

86 кг: М.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, П.Тэлмэн

92 кг: Д.Оргилох, М.Цогтгэрэл

97 кг: Ө.Батзул

125 кг: Э.Батмагнай, М.Лхагвагэрэл, Б.Ганзолбоо

Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг, Б.Энхзул, М.Мөнхгэрэл, Д.Отгонжаргал, Б.Мөнхнар, Э.Буман-Аюуш

53 кг: Б.Хулан, Б.Болортуяа, Н.Анударь, М.Пүрэвтунгалаг

55 кг: Г.Отгонжаргал, Б.Хишигсүрэн, Э.Сумъяа, М.Дөлгөөн

57 кг: Х.Болортуяа, Б.Марал

59 кг: Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн

62 кг: Б.Хонгорзул, С.Цэрэнчимэд

65 кг: Ө.Пүрэвсүрэн, З.Болортунгалаг

68 кг: Э.Дэлгэрмаа

72 кг: Э.Даваанасан, Д.Цогзолмаа

76 кг: Г.Ариунжаргал, Г.Уртнасан, Н.Загардулам

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын 70 гаруй бөх Красноярск хотыг “дайлаар мордоно”   
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй