Шууд Chart

Дөрөв дэх тун вакцин 60-аас дээш насныханд илүү үр дүнтэй байна

2022-01-25 13:32:06

Коронавирусний эсрэг дөрөв дэх тун вакцин 60-аас дээш насныханд илүү үр дүнг үзүүлж байгаа тухай Израилийн эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дөрөв дэх тун вакцинтай 60-аас дээш насныхан, ижил насны гурван тун вакцинд хамрагдсан хүмүүсээс өвчин хүндрэх магадлал нь хоёр дахин буурч, дархлаа нь нэмэгдэж байна.

Израилийн 60-аас дээш насны иргэдэд коронавирусний вакцины дөрөв дэх тун хийхэд ажиглагдсан үр дүнгийн судалгаа гарчээ. Коронавирусний эсрэг вакцины дөрөв дэх тун нь гурван тун хийлгэсэн ижил насны бүлгийн хүмүүсээс өвчлөлд гурав дахин их тэсвэртэй болсон гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн юм.

Өнгөрсөн даваа гарагт Израилийн Шеба эмнэлгийн төвөөс нийтэлсэн урьдчилсан судалгаагаар, дөрөв дэх тун нь эсрэг биетүүдийн түвшинг нэмэгдүүлдэг ч Омикрон хувилбарын тархалтыг  бүрэн дарж чадахааргүй болохыг тогтоожээ. Израиль энэ сарын эхээр 60-аас дээш насны хүмүүст Pfizer вакцины дөрөв дэх тунг санал болгож эхэлсэн.

Тус улсын эрүүл мэндийн яам Израилийн хэд хэдэн томоохон их сургуулиуд болон Шеба эмнэлэгтэй  хамтран энэхүү судалгааг хийсэн байна. Судалгаанд хоёр тун вакцин хийлгэсэн 60-аас дээш насны 400 мянган хүн, дөрвөн сар гаруйн өмнө гурав дахь тун хийлгэсэн хийлгэсэн 600 мянган ахмад настан оролцжээ.

Израиль улсад бусад улсуудын нэгэн адил Омикрон хувилбарын давлагаа нэмэгдсээр байгаа ч нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дөрөв дэх тун вакцин 60-аас дээш насныханд илүү үр дүнтэй байна  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй