Шууд Chart

2021 онд зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 114.7 хувийн биелэлттэй гарчээ

2022-01-26 16:08:24

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар манай улс 28,686.6 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ хилийн боомтуудаа өнгөрөгч 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хаасантай холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тасалдал үүсэж, 2021 оны байдлаар нийт 16,137.1 мян.тн нүүрс экспортолсон нь 56.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин зэсийн баяжмалын экспортын тухайд, 1.118.4 мянган тонныг экспортлохоор тусгасан бол оны эцсийн байдлаар 1,282.5 мянган тонныг экспортод гаргаснаар гүйцэтгэл 114.7 хувь буюу төлөвлөгөө даван биелжээ.

Өнгөрөгч онд 7,993.2 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол жилийн эцсийн байдлаар 7,106.2 мян-тн-ыг гаргаж, гүйцэтгэл 88.9 хувьтай гарав.

Тэгвэл 2021 онд 20.0 тн алт худалдан авахаар төлөвлөж, Монголбанк оны эцэст 20.8 тн алт худалдан авснаар гүйцэтгэл 104 хувийн биелэлттэй байна.

Газрын тосны экспортын гүйцэтгэл 79.5 хувь, цайрын хүдэр, баяжмалын экспорт 94.5 хувь, хайлуур жошны хүдэр, баяжмалын экспорт 90.3 хувийн тус тус гүйцэтгэлтэй гарчээ.

Эх сурвалж: УУХҮЯ


2021 онд зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 114.7 хувийн биелэлттэй гарчээ  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй