Шууд Chart

Эх орноо төлөөлөн олимпод өрсөлдөх тамирчид бэлтгэлдээ орлоо

2022-02-01 12:57:07

Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо. Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууханд байрлаж байна.

Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд ПСР шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрсэн юм. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.

Наадмын эргэн тойрны мэдээллээс хүргэвэл, ням гарагт олимпын наадмын оролцогч 37 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Капитал нисэх буудалд газардсан 1252 хүнд шинжилгээ хийхэд 28-аас нь ковид илэрсэн байна. Ковидын халдварын улмаас хэд хэдэн улс эцсийн мөчид багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эх орноо төлөөлөн олимпод өрсөлдөх тамирчид бэлтгэлдээ орлоо  
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй