Шууд Chart

"Бээжин-2022" өвлийн олимпын нээлтэд жагсах тамирчдад Төрийн далбаа гардууллаа

2022-02-04 16:36:41

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээсэн Төрийн далбааг Монголын багийн ахлагч Ц.Сандуй Б.Ачбадрах, А.Энхтуул нарт гардуулан өгөв. Б.Ачбадрах, А.Энхтуул нар Бээжин ХХIV өвлийн олимпын нээлтийн ёслолд улсынхаа тугийг хамтдаа барин жагсах болно.

"Бээжин-2022" өвлийн олимпын нээлтийн ёслолд улс орнуудыг хятад цагаан толгойн дарааллаар оруулах бөгөөд Монголын баг 79 дэх ээлжинд цэнгэлдэхэд орж ирэх юм.

Сонирхуулахад, Бээжин ХХIV өвлийн олимпын нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Бээжин-2022" өвлийн олимпын нээлтэд жагсах тамирчдад Төрийн далбаа гардууллаа  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй