
Энэ удаагийн олимп нүүрстөрөгч ялгаруулдаггүй наадам гэдгээрээ онцлог. Наадмын Зохион байгуулах хорооны зүгээс Засгийн газар, албан ёсны түншүүдтэй хамтран нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд олимпын тэмцээн уралдаан явагдах бүх байгууламж нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах стандартыг хангажээ. Мөн олимпын наадмын бүх талбай, байгууламжийг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангасан байна.
Бээжин-2022 өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөх цанын ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Дараагаар нь хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.
Бээжин-2022 өвлийн олимпын нээлт үргэлжилж байна | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.