
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 онд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалттай тогтолцоог эрхэм болгон
талаар бид өмнө нь мэдээлсэн.Тус аянд 21 аймаг, есөн дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж байна. Өчигдрийн дасгал хөдөлгөөнд улсын дүнгээр 1450 иргэн танхимаар хамрагдсан бөгөөд Архангай аймагт 38, Баян-Өлгийд 40, Баянхонгорт 43, Булганд 29, Говь-Алтайд 188, Говьсүмбэрт 32, Дархан-Уулд 25, Дорноговьд 40, Дорнодод 47, Дундговьд 147, Завханд 48, Орхонд 25, Өвөрхангайд 36, Өмнөговьд 34, Сүхбаатарт 70, Сэлэнгэд 68, Төв аймагт 37, Увсад 31, Ховдод 35, Хөвсгөлд 57, Хэнтийд 45 хүн танхимаар дасгал хөдөлгөөн хийжээ.
Харин дүүргийн хувьд Баянголд 40, Чингэлтэйд 23, Сүхбаатарт 57, Хан-Уулд 21, Багануурт 29, Багахангайд 36, Налайхад 102 хүн хамрагдсан байна.
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд өчигдөр Говь-Алтай, Дундговь, Налайхын иргэд хамгийн идэвхтэй хамрагджээ | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.