
Тус наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн наадамд 30 баг (21 аймаг, есөн дүүрэг)-ийн нийт 426 (мөсний шагай харваанд 126, мөсний сур харваанд 300) харваач цэц мэргэнээ сорьж байна.
Мөсний шагай харвааны багийн төрөлд Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг удаалав.
Харин мөсний сур харвааны цуваа харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ. Удаах байрт Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар оров.
Өнөөдөр тус тэмцээн өндөрлөх бөгөөд мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сур харвааны багийн шигшээ тоглолт болж, нийлбэр дүн гарна.
Мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сур харвааны багийн шигшээ тоглолт өнөөдөр болно | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.