
ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнтэй хамтран
Симпозиумыг ажлын байран дахь тоос, тоосжилтоос шалтгаалсан амьсгалын замын эмгэгүүд, тэдгээрийг бууруулахад хэрэгжүүлж буй төрийн бодлого, түүний уялдаа холбоог сайжруулах, Герман улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээний сайн туршлагыг солилцох замаар мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах зорилгын хүрээнд зохион байгуулж буй.
ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнтэй хамтран 2018-2022 оны хооронд “Монгол Улсын уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд тоос, тоосжилтоос шалтгаалсан ажлын байрны өвчлөл оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, сургалт, сурталчилгааг тогтмол явуулж байна.
Ташрамд дуулгахад, Цахим симпозиум хуралд оролцогчид https://forms.gle/CaeMaiRrJRtHAyFC9 линкээр бүртгүүлнэ.
“Тоос тоосжилтоос шалтгаалсан амьсгалын замын эмгэгүүдийг бууруулах арга зам” цахим симпозиум болно | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.