Шууд Chart

Дэлхийн улс орнуудын цэргийн баяр

2022-03-18 09:04:49

Өнөөдөр Монгол цэргийн өдөр тохиож байна. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж байдаг цэргүүддээ зориулсан баярыг дэлхийн дийлэнх улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэхдээ улс бүр өөрсдийн түүхэн дэх ялалт, амжилтын он цагтайгаа холбогдуулан өөр өөр өдөр тэмдэглэдэгт энэ баярын онцлог оршиж байгаа юм.

Тухайлбал, АНУ-д зэвсэгт хүчний өдрийг тавдугаар сарын 3 дахь 7 хоногийг бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ баярыг тохиолдуулан зэвсэгт хүчний баярын жагсаалыг Вашингтонд зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

ОХУ-д цэргийн баярыг “Эх орноо хамгаалагчдын өдөр” нэрээр жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн энэ өдөр ОХУ-ын зэвсэгт хүчинд алба хааж байгаа болон урьд өмнө нь хүчин зүтгэж байсан хүн бүрийн баяр боловч сүүлийн жилүүдэд манай улстай адилаар эрэгтэйчүүдийн баяр гэх утгаар нь мөн өргөн тэмдэглэх болжээ.

Өмнөд Солонгост зэвсэгт хүчний баяраа 1950 оны Солонгосын дайны үеэр өмнөдийн цэргүүд 38 дугаар өргөрөгөөс цааш давшиж эхэлсэн аравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг байна. Энэ өдөр тус улсад мөн л цэргийн сүрт жагсаал зохион байгуулдгийн зэрэгцээ жагсаалынхаа үеэр үндэсний бахархал болсон таеквондогийн үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулдаг юм байна.

Харин Украинд 2014 оноос эхлэн аравдугаар сарын 14-нд “Украиныг хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэх болсон байна.

БНХАУ цэрэг армийн баяраа 1927 онд Ардын чөлөөлөх арми байгуулагдсан өдрийг тохиолдуулан наймдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байна.


Дэлхийн улс орнуудын цэргийн баяр  
Үзсэн: 1824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй