Шууд Chart

ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?

2022-04-05 11:22:02

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?

- 0-18 хүртэлх насны хүүхэд,

- Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн,

- Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),

- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,

- Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,

- Ял эдэлж байгаа иргэд тус тус хамаардаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тус тус Төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.

Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn  сайтаас хялбархан шалгах боломжтой.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-07 21:48
Төрөөд 3жилдээ төрөөс төлдөг үү

Бидэнтэй нэгдээрэй