Шууд Chart

Клиникийн нэгдүгээр амаржих газарт хотын зургаан дүүргийн эхчүүд төрж байна

2013-07-22 11:57:40

Статистикийн мэргэжилтнүүдийн урьдчилан гаргасан төлвөөр энэ онд сүүлийн 20 жилд байгаагүй өндөр төрөлттэй буюу 75 мянган хүүхэд шинээр мэндлэнэ. Ийнхүү улсын хэмжээнд төрөлт нэмэгдсэнээр амрах газруудын ачаалал эрс нэмэгдсэн. Тухайлбал: Клиникийн нэгдүгээр амаржих газар ажиллах хэмжээнээс 30 хувь илүү ачаалалтай ажиллаж байна. 
Уг нь бол клиникийн нэгдүгээр амаржих газар Чингэлтэй, Багахангай, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн эхчүүдийг хүлээн авч төрүүлдэг.  Харин эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн сараас эхлэн засварт орсноор Баянгол дүүргийн эхчүүд клиникийн нэгдүгээр амаржих газарт ирж амаржих болжээ. Өдөрт төрөх 10 эх ирэхэд 6-7 нь Баянгол дүүргийн эхчүүд байгаа ажээ.

Одоо клиникийн нэгдүгээр амаржих газарт хотын зургаан дүүргийн эхчүүд төрж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн төрөлтийн 50-аас илүү хувийг нь клиникийн нэгдүгээр амаржих газар дангаараа үүрч байна. Энгийн, хэвийн төрөлтийн үед ийм ачааллыг авах боломж байгаа юм. Харин хүндрэлтэй төрөх эхчүүд их байвал хэвийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл гардаг. Тиймээс хүндрэлтэй төрөх эхчүүдийг гуравдугаар шатлалын буюу эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүлээж авдаг болох хэрэгтэй байгааг тэрээр сануулж байна.  Мөн эрүүл мэндийн хуулинд ч ийм зохицуулалт байдаг юм байна. Өөрөөр хэлбэл хүндрэлтэй эхчүүдийг гуравдугаар шатлалын эмнэлэг хүлээж авдаг. Харин хэвийн төрөх эхчүүдийг нэг, хоёрдугаар шатлалтай эмнэлэгт төрдөг олон улсын жишиг бий. Манай улс ч гэсэн энэ жишгээр явах боломж байгаа хэмээн клиникийн нэгдүгээр амаржих газрын дарга хэлж байлаа.

Нийтэлсэн: Д.Сүхбаатар

Клиникийн нэгдүгээр амаржих газарт хотын зургаан дүүргийн эхчүүд төрж байна  
Үзсэн: 2263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй