
"Монголын эдийн засгийн чуулган-2022" өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн. "Монголын эдийн засгийн чуулган-2022" өнөөдөр болон маргааш болох бөгөөд эдийн засагт үүсч буй сорилт болон боломж, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.
Тодруулбал, “Монголын эдийн засгийн чуулган”-ы салбар хуралдаан “Төрийн бүтээмжийн сэргэлт: Авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал”, “Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал”, “Боомтын сэргэлт: Тээвэр, логистикийн хямрал” сэдвээр өрнөлөө.
"Монголын эдийн засгийн чуулган-2022" болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулж байна.
"Монголын эдийн засгийн чуулган-2022"-ын салбар хуралдаанууд үргэлжилж байна | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.