Шууд Chart

"Монголын эдийн засгийн чуулган-2022" нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна

2022-04-07 14:41:50

Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэж буй "Монголын эдийн засгийн чуулган-2022" өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн. Тус чуулганы хүрээнд нэгдсэн болон салбар хуралдаанаар эдийн засагт үүсч буй сорилт болон боломж, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.

Уг нэгдсэн хуралдааны модератороор CEO клубын ерөнхийлөгч В.Ганзориг ажиллаж, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Мөнхнаран оролцож байна.

Ташрамд дуулгахад, "Монголын эдийн засгийн чуулган-2022" болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Монголын эдийн засгийн чуулган-2022" нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй