Шууд Chart

"Монголын эдийн засгийн чуулган-2022": Салбар хуралдаанууд үргэлжилж байна

2022-04-07 16:51:10

Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэж буй Тус чуулганы хүрээнд нэгдсэн болон салбар хуралдаанаар эдийн засагт үүсч буй сорилт болон боломж, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байгаа юм.

Яг одоо Төрийн ордонд "Монголын эдийн засгийн чуулган-2022"-ын “Дотоодын хүнсний хангамж, нийлүүлт”, “Эрчим хүчний сэргэлт Үр ашиг, алдагдал”, “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага” салбар хуралдаан болж байна.

"Монголын эдийн засгийн чуулган-2022" болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулж байгаа билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Монголын эдийн засгийн чуулган-2022": Салбар хуралдаанууд үргэлжилж байна  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй