Шууд Chart

НҮБ: Украины дотоодод 7 сая гаруй хүн дүрвэжээ

2022-04-13 12:57:46

НҮБ-ын мэдээгээр Украины дотоодод 7.1 сая гаруй хүн байнгын оршин суудаг газар орноосоо дүрвэн, нүүн шилжиж байгаа бол 4.6 сая гаруй хүн баталгаатай аюулгүй байдал эрэлхийлэн хилийн чанад руу гарсан байна.

НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюжаррик өчигдөр Нью-Йоркт энэ тухай мэдээлжээ. Тэрбээр “Долоо дахь долоо хоногтоо эрчимтэй үргэлжилж байгаа байлдааны ажиллагааны улмаас ойрын үед гарч байгаагүй хурдацтайгаар дүрвэгч шилжин суурьшигчдын хямрал дэлхийд нүүрлэлээ” гэжээ. 

Стефан Дюжаррик мөн “Украин хүүхдүүдийн гуравны хоёроос илүү хувь нь гэр орноосоо дайжсаныг дурдаж, ус хангамжийн дэд бүтцүүдэд халдлага үйлдэж, тог цахилгаан тасарсны улмаас Украины зүүн бүсэд 1.4 сая орчим хүн усгүй, дахиад 4.6 сая хүн усны олдоц маш хязгаарлагдмал нөхцөлд байгаа"-г дурджээ.

Үүний сацуу НҮБ-ын албан ёсны төлөөлөгч “Хямралыг нэг мөр үр дүнтэй зохицуулах үүднээс НҮБ талуудын хооронд өгөөжтэй яриа хэлэлцээ өрнүүлэхийн төлөө байгааг” нотлон тэмдэглэсэн байна.

“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бодит үр нөлөө авчрах, үйл явцад дөхөм үзүүлэх бол хаашаа ч очиж ажиллахад бэлэн байгаа” гэж НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд ярьжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Украины дотоодод 7 сая гаруй хүн дүрвэжээ   
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй