Шууд Chart

Нью-Йоркийн метронд болсон халдлагыг Холбооны мөрдөх товчоо хүч хавсран мөрдөн шалгана

2022-04-13 13:09:16

Нью-Йоркийн Бруклины 36-р гудамж дахь метроны станцад мягмар гарагийн өглөө зэвсэглэсэн этгээд гал нээж, олон хүнийг шархдуулж гэмтээсэн халдлага гарсан. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо цагдаагийнхантай хамтран ажиллаж байна.

Халдлага үйлдсэн хэргийн сэжигтэн, эрэгтэй хүнийг хайж байгаа тухай Нью-Йоркийн Цагдаагийн газрын дарга Кишант Сюэл мэдээллээ.

Түүний хэлснээр, барилгын ажилчдын улбар шар хантаазтай, хийн баг зүүсэн эрэгтэй канистр нээж утаа гарган, зорчигчид руу гал нээж, араас нь нэхэн буудаж байжээ. Үүний улмаас 23 хүн шархадсан байна. Цагдаа нар сэжигтнийг хайсаар байна.

Хэргийн газраас холгүй, халдлагад холбоотой байж болзошгүй машиныг илрүүлжээ. Шархадсан 5 хүн хүнд байгаа тухай Нью-Йоркийн Гал түймэртэй тэмцэх албаны комиссарын үүрэг гүйцэтгэгч Лора Каван мэдээлж байсан бол Цагдаагийн комиссар Кичант Сьюэлл шархадсан хүмүүсийн амь насанд аюул заналхийлсэн зүйлгүй гэжээ.

Түүний хэлснээр, халдлагыг одоогоор алан хядах ажиллагаа гэж үзэхгүй байгаа юм байна. Гэмт этгээдийн хэн болохыг мөн хараахан тогтоогоогүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йоркийн метронд болсон халдлагыг Холбооны мөрдөх товчоо хүч хавсран мөрдөн шалгана   
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй