
Европын холбоо гишүүн орнууддаа өөр нийлүүлэгчидтэй тохирох хугацаа олгох үүднээс Оросын нефтийн импортод тавих хоригоо үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Европын холбоо дахь эх сурвалжаас иш татан "Нью-Йорк таймс" сонинд энэ тухай мэдээлжээ.
Гэхдээ энэ сарын 24-нд болох Францын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль өнгөртөл Европын холбоо энэ асуудлыг өргөн хэлэлцэхгүй байр суурьтай байгааг мөн дурдсан байна.
Энэ нь тухайн арга хэмжээний улмаас үнэ өсөх нөхцөлд Францын сонгогчдыг одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макронтой өрсөлдөж буй Марин Ле Пений тал руу хандахаас болгоомжилсон хэрэг юм.
Оросын нефтийн импортоос татгалзах хугацаа болон бусад нарийн асуудлууд чамгүй маргаан дагуулж байгаа нь Европын холбооны гишүүн бүх 27 улс энэ асуудлаар зөвшилцөлд хүрэхэд амаргүй байгааг илтгэж байна гэж “Нью-Йорк таймс” цохон тэмдэглэсэн байна.
Мөн Оросоос авдаг байгалийн хий Европын эдийн засагт нэн чухал хэвээр байгаагаас хийн импортын асуудал өнөө хэр огт яригдаагүй байгаа гэж “Нью-Йорк таймс”-д бичжээ.
Европын холбоо Оросын нефтийн импортод үе шаттай хориг тогтооно | ||
Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.