Шууд Chart

Япон улс БНАСАУ-аас пуужин харвах тохиолдолд хүн амыг нүүлгэн шилжүүлэх сургалтыг сэргээнэ

2022-04-15 12:35:46

Япон улс БНАСАУ-ын зүгээс пуужин харвах аюулын нөхцөлд хүн амыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл сургуулилалтаа сэргээх бодолтой байна. "Эн-Эйч-Кей" телевизээр энэ тухай өнөөдөр мэдээлснээс үзвэл, сургуулилалтыг энэ зунаас эхлүүлж магадгүй юм байна.

БНАСАУ-ын пуужингийн туршилт олширсонтой холбогдуулан ийм бэлтгэл сургуулилалтыг хэд хэдэн мужид энэ зунаас эхлэн явуулж магадгүй байгаа юм байна.

Нүүлгэн шилжүүлэлтийн ийм сургуулилалт 2017 онд Японы 27 бүс нутагт, түүний дотор Токиод явуулж байжээ. Харин дараа нь БНАСАУ болон АНУ хооронд яриа хэлэлцээний үйл явц эхэлж, Пхеньян пуужин харвахаа зогсоосны дараагаас сургуулилалтуудыг цуцалсан байна.

БНАСАУ-ын зэвсэгт хүчин удирдагч Ким Жон Уны шууд тушаалаар “Хвасон-17” тив алгасагч баллистик пуужин харвасан талаар тус улсын төрийн төв хэвлэлүүд өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд мэдээлж байсан.

Уг пуужин хойд талын Хоккайдо арлаас 150 км зайд, Японы Эдийн засгийн хаалттай бүсэд унажээ. Мөн энэ оны нэгдүгээр сард Пхеньян, АНУ-ын зүгээс дайсагнасан бодлого явуулж, цэргийн аюул заналхийлж байгаа тул пуужингийн туршилтаас түр татгалзах шийдвэрээ эргэн харах бодолтой байна гэж мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс БНАСАУ-аас пуужин харвах тохиолдолд хүн амыг нүүлгэн шилжүүлэх сургалтыг сэргээнэ   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй