Шууд Chart

"Үл бүдгэрэх их өв төсөл-2022” арга хэмжээ Дорнод аймагт зохиогдлоо

2022-04-26 11:11:23

Соёлын биет бус өвийг хамгаалах, хүүхэд, залуучуудад өвлүүлэн уламжлуулах зорилгоор 2018 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй "Үл бүдгэрэх их өв төсөл-2022” арга хэмжээ 2022 оны 4 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.

Дорнод аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Дорнод аймгийн 13 сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид болон шавь сургалтад хамрагдаж буй хүүхэд, залуучууд, соёлын төвийн эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, “Ерөөл”, “Магтаал”, “Морины цол дуудлага”, “Бөхийн цол дуудлага”, “Монгол уртын дуу” өвийн шавь сургалт зохион байгуулагдаж, өвлөн уламжлагчид, суралцагчдын уралдаан хүүхэд, насан хүрэгчдийн ангилалаар зохион байгуулагдлаа.

Соёлын яамны бүрэлдэхүүн “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Соёлын биет бус өв буюу амьд өвийн хамгаалалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, уралдааныг шүүж оролцов гэж Соёлын яамнаас мэдээллээ.


"Үл бүдгэрэх их өв төсөл-2022” арга хэмжээ Дорнод аймагт зохиогдлоо  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй