Шууд Chart

Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

2022-05-18 15:55:14

Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажил тавдугаар сарын 13-наас эхэлсэн.

Энэ хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг зургаадугаар сарын 1 хүртэл хийх юм.

Тэгвэл энэ баасан гараг буюу тавдугаар сарын 20-ны 20:00 цагаас 22-ны 20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хязгаарлан, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ.


Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй