Шууд Chart

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

2022-05-18 19:14:02

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас НЗДТГ-ын үйл ажиллагааг дэмжих үүднээс шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тодруулбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко компьютер, ухаалаг дэлгэц, дрон, гэрэл зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмжийг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт хүлээлгэн өгөв.

Энэ үеэр “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдахад төрийн үйлчилгээ чухал болох нь” гарын авлагын дээжийг НЗДТГ-ын хамт олонд гардуулсан бөгөөд энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд боловсруулан гаргасан шилжилт хөдөлгөөний хамгийн анхны гарын авлага аж. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас цаашид аймаг, улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөний тухай гарын авлагыг боловсруулж гаргахаа онцолсон юм. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хоёр талын хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд, цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилж байлаа.

НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд шилжилт хөдөлгөөний сургалт, судалгааг зохион байгуулж, шилжилт хөдөлгөөн, хүн амын суурьшлын бодит тоон мэдээллийг гаргах, НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Хүний нөөцийн хөгжлийн төвөөс өнөөдрийн байдлаар дотоодын шилжилт хөдөлгөөний 17 сургалтад 480 албан хаагчийг хамруулжээ.


Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй