Шууд Chart

Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулна

2022-05-19 12:44:14

Төв шуудангийн уулзварт 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгана.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой зорчино уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 


Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулна   
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй