
Сүүлийн үед хүүхэд, залуус цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд орох нь нэмэгдсэн. Гэхдээ дугуйгаар явган хүний гарцаар гарах, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй зорчих нь элбэг байгаа юм.
“Sur ron” буюу цахилгаан дугуйны техникийн хурд, хөдөлгүүрийн хүчин чадал, техникийн ерөнхий шаардлагаас хамааруулан Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, энэ чиглэлээр эцэг эх, хүүхэд залуучууд, худалдан борлуулагч нар руу чиглэсэн анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
“Sur ron” буюу цахилгаан дугуйг хэн жолоодох эрхтэй вэ | ||
Үзсэн: 257 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055