Шууд Chart

Их дэлгүүрийн зүүн талын замын асфальт бетон хучилтыг хийж дууслаа

2022-05-23 11:34:55

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчлэхээр болсон.

Энэ хүрээнд тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Баруун Сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замд асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж дууслаа.

Тус замын тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг шинэчлэлийн ажлуудыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөөд буй.

Түүнчлэн гол болон туслах гудамж зам шинэчлэх 14 байршлаас Баянзүрх дүүрэг дэх Хилчний гудамж, Чингэлтэй дүүрэг дэх Партизаны гудамж гэсэн хоёр байршилд хашлагыг солих зэрэг засварын ажил эхлээд байна.


Их дэлгүүрийн зүүн талын замын асфальт бетон хучилтыг хийж дууслаа  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй