Шууд Chart

Мянган хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтад орлоо

2022-05-23 16:45:58

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээг зохион байгуулах, иргэдийн амарч, зугаалах орчныг нэмэгдүүлэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж байна. Тодруулбал, энэ жил Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор ашиглалтад орууллаа.

Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байгуулсан 1000 хүний суудалтай, гурван блок бүхий дөрвөн давхар спорт цогцолбор юм. Бүтээн байгуулалтын ажлыг 2015 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад орлоо.

Барилга угсралтын ажлыг “Люксвүүд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус цогцолборын барилгын зоорийн давхарт техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн зэрэг бий. Харин нэгдүгээр давхарт хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн,ариун цэврийн өрөө, хоёрдугаар давхарт бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, хувцас солих өрөө зэрэг бий.

Гурав болон дөрөвдүгээр давхар нь 280 үзэгчдийн суудалтай спорт заал, тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр зэргээс бүрджээ. Мөн ийм хэмжээний спорт цогцолборын ажлыг Налайх, Баянзүрх дүүрэгт эхлүүлсэн гэдгийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас онцолсон юм.


Мянган хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтад орлоо  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй