Шууд Chart

Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна

2022-05-27 11:36:25

Олон улсын марафон гүйлт, "Автомашингүй өдөр"-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулна.

Мөн худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах боломжийг олгож байгаа.

Доорх хүснэгтээс дүүргүүдэд зохион байгуулах худалдаа, үйлчилгээний хуваарийг харж болох юм.

Дүүргийн нэр

Байршил

Үйл ажиллагаа явуулах чиглэл

1

Чингэлтэй

Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт

-Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх

ажлыг зохион байгуулах

2

Сүхбаатар

“И-март” хайпермаркетын  өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд

3

Баянзүрх

Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт

4

Хан-Уул

45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд

5

Сонгинохайрхан

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт

6

Баянгол

Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

 


Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй