Шууд Chart

Эрдэс баялгийн салбарын статистик I-IV сар

2022-06-17 10:20:24

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 4 сарын байдлаар 5,269.1 тэрбум төгрөг болсноос Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1,187.7 тэрбум төгрөг байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал,

➢ Уул уурхай, олборлох салбар – 1,161.4 тэрбум төгрөг буюу 22.0 хувь

➢ Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03 хувь

➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 8.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувь

➢ Бусад орлого 16.3 тэрбум төгрөг буюу 0.3 хувь

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 1,161.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.

➢ Зэс 606.8 тэрбум төгрөг

➢ Нүүрс 427.3 тэрбум төгрөг

➢ Алт 57.5 тэрбум төгрөг

➢ Цайр 28.5 тэрбум төгрөг

➢ Төмөр 18.4 тэрбум төгрөг

➢ Хайлуур жонш 7.1 тэрбум төгрөг

➢ Бусад ашигт малтмал 15.8 тэрбум төгрөг

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.

➢ Нүүрс 105.6 (32.8%) тэрбум төгрөг

➢ Алт 15.2 (35.9%) тэрбум төгрөг

➢ Бусад 3.9 (32.8%) тэрбум төгрөг

Эх сурвалж: УУХҮЯ


Эрдэс баялгийн салбарын статистик I-IV сар  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй