Улсын хэмжээнд тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 50 суманд101 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Үүнээс сүүлийн 7 хоногт гэхэд Дорнод аймагт 3, Сүхбаатар аймагт 4, Булган аймагт 1, Хэнтий аймагт 2, Төв аймагт 2, Сэлэнгэ аймагт 3 буюу нийт 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтрааж, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан 2 түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, мэргэжлийн ангийн нийт 107 хүн, 7 автомашин, 13 морьтой ажиллаж байна. гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.