Шууд Chart

Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана

2026-05-18 13:00:29

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Талууд мэдээлэл технологи, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр эрхлэх асуудлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаатай холбогдуулан БНХАУ-тай бүхий л түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгааг тодотголоо.

Тэрбээр цаашид мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, нийтийн удирдлага болон судалгаа шинжилгээний чиглэлээр өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тус сургуулийн зүгээс БНХАУ төдийгүй олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр нэр хүндтэй боловсролын байгууллага болохыг онцлоод, олон улсын хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг талаар дурдлаа. 

Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 800 гаруй оюутан, суралцагчтай хамтран ажиллаж, боловсролын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийллээ.


Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй