Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

2026-05-16 15:19:27

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Тавдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатар, Дорнодын нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо, бороо үргэлжлэн орж, сэрүүсэх тул болзошгүй шороон шуурга, мөндөр, аянга цахилгаан, үер ус, нойтон цасны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2026 оны 05-р сарын 16-ны 20 цагаас 05-р сарын 17-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2026 оны 05-р сарын 18-наас 2026 оны 05-р сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан   
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй