Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүүхдийн төв номын сан хамтран “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд багачуудын ном унших дадлыг дэмжих, танин мэдэхүйн орчныг бүрдүүлэх, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Номтой авдар” аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дэргэдэх Түр хамгаалах байруудад “Номтой авдар”-ыг байршуулан хүүхэд багачуудад үлгэр, танин мэдэхүй, хүмүүжлийн чиглэлийн номуудыг хүргэх аж.
Аяны зорилго
- Хүүхдүүдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлэх,
- Оюуны хөгжил, бүтээлч сэтгэлгээг дэмжих,
- Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал төлөвшүүлэх,
- Уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх
- Хүүхэд бүрт эерэг, дулаан орчин бүрдүүлэх.
“Номтой авдар” нь зөвхөн ном унших боломж олгохоос гадна хүүхэд бүрийн сэтгэн бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх итгэл, зөв хүмүүжил, эерэг хандлагыг хөгжүүлэх ач холбогдолтой. Аяны үйл ажиллагаа 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
| “Номтой авдар” аян эхэллээ | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.