Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийн эмч нар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагч нийлсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хилийн цэргийн ... дугаар ангиудад үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр замд гарлаа.
Хилийн үзлэгийн бүлгийг Гэмтэл согог, мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, Хүний гавъяат эмч, дэд хурандаа Б.Баттөмөр ахалж байгаа бөгөөд гэмтэл, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, нүд, чих, хамар хоолойн эмчийн үзлэг хийгдэнэ гэж Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгээс мэдээллээ.

| Хилийн үзлэг хийх эмч нарын бүлэг замд гарлаа | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.