Шууд Chart

Хороодод гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлээ

2022-06-28 09:16:33

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 15, 18 дугаар хороонд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Үнэлгээг хийхэд хороодын хэсгийн ахлагч, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдийг оролцуулан тухайн хороонд байнга тохиолдох магадлал болон нөлөөлөл их аюулт үзэгдэл дээр харилцан ярилцаж, мэдээлэл цуглуулан газар дээр очиж эрсдэлийн түвшинг тодорхойллоо.

Олон нийтийн оролцоотой эрсдэлийн үнэлгээ нь иргэдийн мэдээллийн үндсэн дээр гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвхи санаачлагыг дэмжих үнэлгээний аргачлал юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Хороодод гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлээ  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй