Шууд Chart

Сэрэмжлүүлэг: Үерийн аюулаас болгоомжил

2022-07-01 12:16:45

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрэхэд 25-30 см дутуу байна.

Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Улз, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Маргааш буюу 2-нд Туул гол Алтанбулаг сум, Ерөө гол Дулаанхаан сум, Эг гол Хантай баг орчимд усны түвшин 15-30 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэрэмжлүүлэг: Үерийн аюулаас болгоомжил  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй