Шууд Chart

Шинээр Улсын начин цолын болзол хангасан бөхчүүд...

2022-07-12 17:09:55

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа үргэлжилж байна.

Тус даваанд Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл Улсын заан М.Өсөхбаяраар тав давж, Улсын начин цолын болзлыг хангалаа.

Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгалан Улсын аварга Г.Эрхэмбаяраар,

Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэн Улсын заан Ц.Одбаяраар,

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл Улсын харцага А.Цацабшираар,

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Н.Хүрэлсүх Улсын харцага Т.Баасанхүүгээр,

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн заан Б.Түвшинтөгс Улсын харцага Ө.Даваабаатараар,

Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабат Улсын начин Д.Амарсайханаар,

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн Улсын харцага Т.Бэгзсүрэнгээр,

Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл Улсын харцага Ш.Пүрэвгарьдаар,

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгон Улсын харцага Х.Гантулгаар,

Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямаа Улсын заан Н.Жаргалбаяраар8

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилболд Улсын харцага Ц.Мөнхбаяраар,

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам Улсын начин Ж.Ням-Эрдэнээр,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзул Улсын начин Д.Хүдэрбулгаар,

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн арслан Г.Бадрах Улсын начин Ч.Батчулуунаар,

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан Б.Лхагвадорж Улсын начин Э.Ванданцэрэнгээр,

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнай аймгийн арслан О.Наранбаатараар тав давж, Улсын начин цолын болзлыг хангаад байна.


Шинээр Улсын начин цолын болзол хангасан бөхчүүд...  
Үзсэн: 2273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй