Шууд Chart

Дэлхийн шатрын олимпиадын эхний өрөг энэ сарын 28-нд албан ёсоор эхэлнэ

2022-07-26 10:12:17

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас 8 дугаар сарын 10-нд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болно. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчин эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХ-ны мастер С.Ган-Од, тамирчнаар Их мастер Д.Батсүрэн, ОУШХ-ны мастер Г.Амартүвшин, Их мастер Б.Гүндаваа, Их мастер С.Билгүүн, нөөц тоглогчоор олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, эмэгтэй багийн ахлагчаар МШХ-ны гүйцэтгэх захирал, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан, тамирчнаар Их мастер А.Энхтуул, Олон улсын мастер Б.Баярмаа, Олон улсын мастер Т.Мөнхзул, ОУШХ-ны дэд мастер Б.Мөнгөнзул, нөөц тоглогчоор ОУШХ-ны мастер Д.Мөнхзул нар оролцоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн шатрын олимпиадын эхний өрөг энэ сарын 28-нд албан ёсоор эхэлнэ  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй