Шууд Chart

БНХАУ Хайнань арлыг бүтэн тойрсон автозам ирэх жил ашиглалтад оруулна

2022-07-26 10:24:58

Хайнань арлыг хүрээлсэн автозам 2023 онд ашиглалтад орно гэдгийг CCTV мэдээллээ. Уг авто замын гол хэсэг нь 988.2 км бөгөөд Хайкөү, Чионхай, Санья зэрэг аялал жуулчлалын 12 цэгийг дайрах юм.

Хайнань муж Өмнөд Хятадын тэнгист оршдог, Гуандүн мужийн Лэйжөүгийн хойгтой Чюнжөүгийн хоолойгоор, баруун талаараа Умардын булангаар Вьетнамтай хиллэдэг, газар нутгийн хэмжээгээрээ Хятадад хоёрт ордог арал юм. Тус арал эх газраас 20 км өргөн, 60 метр гүн Чюнжөүгийн хоолойгоор арал болж тусгаарлагдсан байдаг аж.

Сонирхуулахад, Хайнань мужийн харьяанд Хайнань арлаас гадна Өмнөд тэнгисийн Шиша, Наньша, Жүнша зэрэг ольтригийн арал болон түүний харьяа тэнгис багтдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ Хайнань арлыг бүтэн тойрсон автозам ирэх жил ашиглалтад оруулна  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй