Шууд Chart

Их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэв

2022-07-27 10:29:06

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушиг уул” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн техник, хэрэгсэл ашиглаж хууль бусаар их хэмжээний жонш олборлосон, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг үйлдлүүдийг тогтоон хэргийн газрын үзлэг хийн, гэрчүүдээс мэдүүлэг авч, техник хэрэгслийг битүүмжилж, холбогдох баримт бичгийг хураан авчээ.

Дээрх аж ахуйн нэгжтэй холбоотой

Дээрх албан тушаалтнууд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл ажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэв  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй