
Нийт есөн баг өрсөлдөж буй тус тэмцээний нэгдүгээр шатны дөрвөн тоглолт өчигдөр болж Өмнөговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн шигшээ баг өрсөлдөгчдөө буулган авав.
Тэмцээний салхийг хагалж тоглосон Өмнөговь аймгийн баг өрсөлдөгч Архангайн багийг 9:0-ээр илүүрхсэн бол хоёр дахь тоглолтод Говь-Алтай аймгийн хөлбөмбөгчид 8:1-ээр хожлоо.
Энэ өдрийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Сэлэнгэ, Төв аймгийн хөлбөмбөгчдийн хооронд болж Сэлэнгэ аймгийн баг 2020 онд хүрэл медалийн төлөөх тоглолтод хожигдсон хариугаа авч 2:1-ээр хожив.
Харин сүүлийн тоглолт Баян-Өлгий болон Завхан аймгийн багийн хооронд болж Баян-Өлгий аймгийн баг 9:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Хөлбөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ | ||
Үзсэн: 389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.