
БНХАУ-ын Гүйжөү мужийн Пинтань шяньд байрлах 500 метрийн диаметртэй “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран ашиглалтад орсноос хойших хугацаанд нейтрон од болох 660 ширхэг пулсар /Pulsar/ одыг илрүүлсэн талаар CCTV-ийн mn.cctv.com сайт мэдээллээ. Мөн өнөөг хүртэл хугацаанд идэвхтэй өндөр давтамж бүхий радио тэсрэлт “FRB 20190520B”-г илрүүлжээ. FAST дурангийн сансар огторгуйгаас цуглуулсан тоо баримт мэдээлэлд тулгуурлан нийтлэгдсэн 120 гаруй шилдэг өгүүлэл бий. Ийнхүү FAST дуран үр өгөөжийн оргил үедээ байна.
Хятадын Шинжлэх ухааны академи болон Одон орон судлалын төвийн их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран 2016 оны 9-р сарын 25 -ны өдөр ашиглалтад орсон билээ. Тус дурангийн диаметр нь 500 метр бөгөөд бөмбөлгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм. “Тэнгэрийн нүд” нь 4450 хэсэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтжээ.
FAST дуран 660 ширхэг пулсар од илрүүлжээ | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.