Шууд Chart

“Wangiri”, “One ring scam” залилангийн дугаар руу эргэж залгавал өндөр төлбөр унах, гар утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэй

2022-07-28 10:44:04

Уг дуудлага 10-20 секунд ирээд тасрах ба эргэж тус дугаарт дуудлага хийвэл гар утсанд өндөр төлбөр бодогдож мөн гар утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэй байна. Энэ үйлдлийг олон улсад “Wangiri” болон “One ring scam” залилан гэж нэрлэдэг.

Мөн манай улсад +88 бүсийн кодтой дугаараас дуудлагууд ирж байгаа бөгөөд уг код нь Энэтхэг улс Бангладеш хотод бүртгэлтэй байх бөгөөд тус улсаас манай улс руу халдлага үйлдэж байж болзошгүй байна.

Тус цахим гэмт хэргийг ихэвчлэн буурай хөгжилтэй орныг сонгон үйлддэг бөгөөд цаашид Монгол Улсад +232 Сьерра Леон, +242 Багамын арал, +246 Барбадос, +284 Британийн Виржийн арал, +268 Антигуа Барбуда,+345 Кайманы арал,+441 Бермуд, +473 Гренада, Карриаку, Мартиник гэх дугаарын бүсийн кодтой улсаас “Wangiri” дуудлага ирэх магадлалтай байна. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Wangiri”, “One ring scam” залилангийн дугаар руу эргэж залгавал өндөр төлбөр унах, гар утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэй  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй