Шууд Chart

Монголын хөлбөмбөгийн 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ

2022-07-28 11:53:40

Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн Ази тивийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ.

Энэ удаагийн 20 хүртэлх насны шигшээ багийн сонгон шалгаруулалтад МХБХ-ны Элит академи болон Монголын Үндэсний дээд лиг, нэгдүгээр лигийн багуудын тоглогчид хамрагдсанаас гадна хөдөө орон нутгаас тамирчид хүрэлцэн ирсэн юм.

Эхний сонгон шалгаруулалтаас тэнцсэн 30 гаруй тоглогч Төв аймагт байрлах МХБХ-ны Бэлтгэлийн төвд цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

“AFC U-20 Asian Cup” тэмцээний урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтууд ирэх 9 дүгээр сарын 14-18-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд Монголын залуучуудын шигшээ баг БНСУ, Малайз болон Шри Ланка улсын шигшээ багтай хүч үзнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын хөлбөмбөгийн 20 хүртэлх насны шигшээ багийн бэлтгэл эхэллээ  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй