Шууд Chart

Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ-ий дээд шатны хэсгийн дөрвөн тоглолт боллоо

2022-07-28 13:34:54

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Увс аймгийн төв Улаангомд эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дээд шатны “Үхлийн хэсэг” гэгдэж буй “В” хэсгийн Орхон болон Дорнод аймгийн шигшээ баг өчигдрийн эхний тоглолтыг хийв. Орхон аймгийн багаас 11 дугаартай Ч.Бат-Эрдэнэ тоглолтын эхэнд хоёр гоол оруулж баг нь 2:0-ээр тэргүүлж байсан ч Дорнод аймгийн туршлагатай тоглогч Э.Отгонбаяр мөн нэгдүгээр үед хоёр гоол оруулсан юм. Эхний хагас 2:2-оор өндөрлөсөн нь тоглолтын эцсийн үр дүн байлаа.

Харин Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн багийн хооронд өрнөсөн тоглолтод энэ жил дээд шатанд дэвшин тоглож буй Говьсүмбэр аймгийн баг 8:1-ээр өрсөлдөгчөө илүүрхэв. Говьсүмбэр аймгийн багаас Б.Дөлгөөнтамир гурван гоол оруулсан бол Сүхбаатар аймгийн багаас М.Пүрэвжав нэг гоол орууллаа.

Дээд шатны “А” хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт Ховд болон Дорноговь аймгийн багийн хооронд боллоо. Хоёр баг тун өрсөлдөөнтэй тоглолт үзүүлсний эцэст өнгөрсөн жилийн аварга Ховд аймгийн баг 3:2-оор хожиж, тун чухал ялалт байгуулав.

Хэсгийн шатны цаашлаад энэ тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт Дархан-Уул болон тус тэмцээнийг зохион байгуулагч Увс аймгийн багийн хооронд болов. Нутагтаа тэмцээн зохион байгуулж буй Увс аймгийн шигшээ тоглолтыг тун өнгөтэй эхлүүлсэн ч эхний хагаст хүн дутуу болж, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Дархан-Уул аймгийн баг үндсэн цагт 5:1-ээр хожлоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ-ий дээд шатны хэсгийн дөрвөн тоглолт боллоо  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй