
Тус наадамд Монгол, ОХУ, Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Пакистан, Таиланд, Туркменистан, Узбекстаны гэсэн 13 орны 1355 тамирчин оролцож байна.
Наадмын нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг Ерөнхийлөгчийн туслах, БТС-ын холбооны зөвлөлийн нарийн бичгийн дарга И. Левитин уншин, Спортын сайд, ЗБХ-ны дарга О.В.Матыцин, Олон улсын “Азийн хүүхдүүд” наадмын хорооны дарга В.В.Максимов, Оросын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч С.Поздняков, Приморскийн хязгаарын амбан захирагч О.Кожемяко нар үг хэлжээ.
Урлаг, соёл, циркийн олон арван сонирхолтой тоглолт, үзүүлбэрийг Приморскын хязгаарын болон Саха Якутын мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, төлөөллүүд үзүүлжээ. Нээлтийн ажиллагааг Оросын МАТЧ телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна.
Наадам спортын 19 төрлөөр болох бөгөөд 273 багц медаль гардуулах юм. Тэмцээнүүд энэ сарын 28-нд элсний волейболын төрлөөр эхэлсэн бөгөөд тус наадам 8 дугаар сарын 8-нд дуусна.
Өсвөрийн тамирчид Владивосток хотноо “Океан” олон улсын хүүхдийн төвд амьдарч, олимпын тосгоны адил бүх нөхцөлөөр хангагдсан байна.
Монголын баг тамирчид тус наадамд спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагатайгаар оролцож байна. Монголын баг тамирчдын тэмцээн өнөөдөр усан сэлэлтийн төрлөөр эхэлж, “УТЦ Олимпиеца” олимпын стандартын бассейнд тамирчид гараандаа гарч уралдах ажээ.
“Азийн хүүхдүүд 2022” наадам эхэллээ | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.