Шууд Chart

Оны эхний хагаст эрдэс бүтээгдэхүүний экспорт 36 хувиар өсчээ

2022-07-29 16:01:57

2022 оны эхний хагас жилд нийт экспорт 5,308.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,197.0 сая ам.доллар буюу 29.1 хувиар өссөн байна.
 
Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,983.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,323.8 сая ам.доллар буюу 36.2 хувиар өссөн байна.
 
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.9 хувийг эзэлж байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 
 

Оны эхний хагаст эрдэс бүтээгдэхүүний экспорт 36 хувиар өсчээ   
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй