Шууд Chart

Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо

2022-08-01 17:31:31

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран

Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчин оролцон шигшээ тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдлаа. 

Байт харвааны шигшээ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Эмэгтэй багийн төрөлд:

I байранд Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/

II байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/

III байранд Төв аймгийн баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/

Эрэгтэй багийн төрөлд:

I байранд Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/

II байранд Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/

III  байранд Өвөрхангай аймгийн баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/

Холимог багийн төрөлд:  

I байранд Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/

II байранд Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/

III байранд Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

I байранд Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ Ж.Дагийжанчив

II байранд Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ Б.Урантунгалаг

III байранд Өвөрхангай аймгийн тамирчин СМ М.Гэгээн

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

I байранд Дундговь-Алдар багийн тамирчин СДМ Б.Буянтүшиг

II байранд Орхон-Хангарьд багийн тамирчин СМ Ц.Цэнгүүн

III байранд Чингэлтэй дүүргийн тамирчин СМ Д.Өсөхбаяр нар шалгарлаа.

Тэмцээний нийт дүнгээр:

I байранд Орхон-Хангарьд баг

II байранд Чингэлтэй дүүргийн баг

III байранд Өвөрхангай аймгийн баг тамирчин шалгарлаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй