
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долоодугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10-нд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болж байна. Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын гуравдугаар тойрогт Монголын эмэгтэй баг АНУ-ын шигшээ багийг 3:1 харьцаатай илт давуу ялж 2 оноо авчээ.
Тодруулбал, Гуравдугаар ширээнд суусан Т.Мөнхзул, дөрөвдүгээр ширээнд суусан Б.Мөнгөнзул нар өрсөлдөгчөө хожиж, нэгдүгээр ширээнд тоглосон А.Энхтуул, хоёрдугаар ширээнд суусан Б.Баярмаа нар өрсөлдөгч нартай эвийн гэрээ байгуулжээ. Ийн
Харин эрэгтэй баг Унгарын шигшээ багтай 2:2 харьцаагаар тэнцэж, оноо хуваалаа. Тухайлбал, Нэгдүгээр ширээнд суусан Д.Батсүрэн өрсөлдөгчтэйгөө тэнцсэн бол хоёрдугаар ширээнд суусан Г.Амартүвшин ялагдал хүлээж, гуравдугаар ширээнд тоглосон Б.Гүндаваа өрсөлдөгчтэйгөө тэнцэж, дөрөвдүгээр ширээнд сууж тоглосон С.Билгүүн маш чухал хожил байгуулж нийлбэр дүнгээр 2:2 харьцаагаар тэнцэж нэг оноогоо авлаа.
Гуравдугаар тойргийн дараагийн байдлаар Монголын эрэгтэй шигшээ баг 25 дугаар байрт бичигдэж байна.
Монголын шатрын эмэгтэй шигшээ баг АНУ-ын шатарчдыг хожлоо | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.