Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

2022-08-02 17:55:14
Error loading player: No playable sources found

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулагдах барилдааны хуваарийг зарласныг эрхэм уншигч танд хүргэж байна.

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ.

Нэг баг 3 бөх (улс, аймаг, сумын цолтон)-ийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана.  Аймаг,  дүүргүүдийн  1-6 дугаар байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цом гардуулна.

Наймдугаар сарын 14-нд "Нүүдэлчин Монгол соёлын наадам"-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн "Сайханы саравч" гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь  
Үзсэн: 7434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй